• Сошиал хаягууд

Улаанбаатар хотод "Чадавхжуулах сургалт 2025" сургалтыг зохион байгууллаа.

  • 2025/06/23

"Сайн иргэн сайн ирээдүй" НҮТББ, ХГБХХХГ-тай хамтран "Чадавхжуулах сургалт 2025"-ыг сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш нарт амжилттай зохион байгууллаа. Сургалтад Cambridge -ийн Их сургуулийн Клиник сэтгэл зүйч Кэрол Роули, Английн Niscu сургуулийн "Сонсох үйлчилгээний менежер" Жэйн Каллоу нар "Сайн хүүхэд" хөтөлбөрийн урилгаар хүрэлцэн ирж орчин цагийн сэтгэл зүйн зөвлөгөөний арга зүйгээс зааж зөвлөсөн үнэ цэнэтэй сургалт боллоо. Сургалтын үйл ажиллагаанд ХГБХХХГ-н дарга Б. Баярсайхан хүрэлцэн ирж амжилт хүслээ. Суралцагч залууст хандаж ирэх жилүүдэд гэр бүл, хүүхэд рүү хандсан ажлаа илүү сайнаар хийхийг уриаллаа.