• Сошиал хаягууд

Налайх дүүрэгт "Багш Хөгжлийн" сургалтыг зохион байгууллаа.

  • 2025/06/23

"Сайн иргэн сайн ирээдүй" НҮТББ, ЗДТГ, ХГБХХХ, Боловсролын Хэлтэс хамтран "Багш хөгжлийн сургалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад Cambridge -ийн Их сургуулийн Клиник сэтгэл зүйч Кэрол Роули, Английн Niscu сургуулийн "Сонсох үйлчилгээний менежер" Жэйн Каллоу нар "Сайн хүүхэд" хөтөлбөрийн урилгаар хүрэлцэн ирж орчин цагийн сэтгэл зүйн зөвлөгөөний арга зүйгээс зааж зөвлөсөн үнэ цэнэтэй сургалт боллоо. Сургалтад дүүргийн СӨБ, бага болон дунд ангийн багш нар, ГБХХХХ-ийн ажилтнууд хамрагдлаа. Сургалтын үйл ажиллагаанд Засаг дарга Д.Наянбаяр, Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн нар хүрэлцэн ирж амжилт хүслээ. 2024-2025 оны хичээлийн жилд "Сайн хүүхэд" зан чанар харилцааны боловсрол олгох төсөлд Налайх дүүргийн 1000сурагч, 1000 эцэг, 200 багш хамрагдлаа.