• Сошиал хаягууд

"Сайн Хүүхэд" хөтөлбөрийн баг Увс аймгийн Улаангом сумд ажиллаа.

  • 2025/06/23

 "Сайн хүүхэд" зан чанар харилцаа ёс зүйн суурь боловсрол олгох төслийн баг УВС аймгийн Улаангомд ажиллав. 2024-2025 оны хичээлийн жилд УВС аймгийн ЕБС-ийн 5-р сургуулийн 2-5 ангийн 8 бүлгийн 238 хүүхэд энэхүү төсөлд хамрагдлаа. 5-р сургууль нь "Сайн хүүхэд" төслийг Улаангомд хэрэгжүүлэгч АНХДАГЧ баг хамт олон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд төслийг хүүхдүүдэд хүргэх бүхий л боломж нөхцөл, анги танхим, сургагч багш нар хичээл сургалтын үйл ажиллагааг тогтвортой зохион байгуулахад дэмжин ажилласан нь хүүхдийн төлөөх талархам үйлс байлаа. Төслийн баг хөтөлбөр хэрэгжүүлсэн сургуулийн сургалтын менежер Ц.Чинбат, нийгмийн ажилтан Дэлгэрхишиг нартай сургалтын талаарх санал солилцов.Сургуулийн удирдлагууд "Сайн хүүхэд" төсөл энэ цаг үед хүүхэд болон тэдний ойрын нөлөө бүхий эцэг эхчүүдэд нэн чухал хэрэгцээт төсөл хэмээн санал бодлоо илэрхийллээ.