


"Сайн хүүхэд" зөн чанарын төлөвшлийн сургалт хэрэгжсэн ерөнхий боловсролын 102, 72 ,33 ,97,48 дугаар сургуулиуд болон Биеийн тамирын дунд сургуулийн төлөөлөл болгон тус бүр 3 сурагч нийт 27 хүүхдийг сонгон "Сайн Иргэн-Сайн Ирээдүй" ТББ-ын тэргүүн Ц. Бадамхатан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сургууль тус бүр дээр очин хүүхдүүдтэй хичээлээс юу ойлгож ухаарсан талаар нь ярилцаж, мөн хөтөлбөрөө сайжруулах зорилгоор хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсох цагуудыг гаргав . Сургалтын менежер, нийгмийн ажилтнууд уулзалтуудын ажиглагчаар оролцож хүүхдүүд “Сайн хүүхэд” хөтөлбөрөөс юу сурсан, зан чанарын хувьд хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай сонсож, шинэ хичээлийн жилд хөтөлбөрийг сургуульдаа ахин авах хүсэлтээ илэрхийлэв. Сурагчид уг хөтөлбөрийн талаар маш өндөр сэтгэгдэлтэй байснаас гадна дахин үргэлжлүүлж сурах хүсэлтэй байлаа. Уулзалтын төгсгөлд "Сайн Иргэн-Сайн Ирээдүй" ТББ-ын тэргүүн сурагчдад сурлагын амжилт хүсэн ерөөж гарын бэлэг гардуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.